Аялалын хөгжилтэй мөч
    Би аялалд их дуртай. Байгалийн үзэсгэлэн, түүх дурсгал гэдэг миний үзэх дуртай хамгийн сайхан кино, авч болох хамгийн сайхан зураг л гэсэн үг.
   Би одоогоор тийм ч олон аялал хийгээгүй ээ. Дөнгөж л эхэлж байгаа. Зүгээр л аль болох сайхан зүйлсийг үзэхийг боддог. Хамгийн анх дадлагаар явахдаа Булган , Архангайгаар явж байсан. Олуулаа машины ачаан дээр, суух ч газар олдохгүй. Гэхдээ замын сэгсрээнд эвээ олдог юм байна лээ. Олон анги явсан. Бөөнөөрөө майхан бариад, гал асааж тойрч суугаа л их сайхан.




      Хамгийн хөгжилтэй зүлс гал тогоонд л болнодоо. Хугацаа өнгөрөх тусам хоол багасна. Ууланд хаанаас ч дэлгүүр олдохгүй тэгээд л өөр ангийхнаас хулгайлж эхэлнэдээ. Өглөөнөөс орой бүрий болтол дадлагаа хийнэ. Шөнө нь өлсөх хүн их. Өглөө босоход нэг түүх. Бүр хоолноос болж хэрүүл үүснэ. Хоол ч чухал шүү. Гэхдээ л гал дээрх хоол хамгийн амттай нь .



Comments

Popular posts from this blog

Миний анхны блог